Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд “Усны тухай хууль”-ийн дагуу ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт, ус ашиглуулах дүгнэлт, хаягдал усны дүгнэлт-ийг эрх бүхий байгууллагаар гаргуулан, холбогдох зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулна уу. Иймд дээрх дүгнэлтүүдийг хугацаанд нь гаргуулж, төлбөр, хураамжийг тогтоосон Татварын байгууллагад хугацаанд нь төлнө үү.

Дөнгөж сая дээд шүүхийн хуралдааны танхимд Риверстөүн пропортийз ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын ЗГ-ын 2013 оны 326, 327-р тогтоолын тодорхой хэсгүүдийг хүчингүйд тооцох хурал давж заалдах журмаар болж, Монгол улсын ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож яллаа, буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Ийнхүү хуучин Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank -ны барилгын оронд барьж буй барилгын 2021 оноос хойш урсгаж буй усандаа төлбөр төлөх боллоо. Ус, усны нөөц ялалт байгууллаа.

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Усны тухай хуулийн заасны дагуу гаргадаг Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг цахим системээр гаргах болсонтой холбогдуулан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл өгөх цахим уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагт зохион байгуулна. Тус уулзалтад систем хөгжүүлэлт хийж байгаа “Аствишн” ХХК болон Усны газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцоно. Уулзалтад дараах холбоосоор орно уу.

Join Zoom Meeting
https://us02web.zoom.us/j/82220601408?pwd=cZbvlLxaboHddlFt8dpmAB736FtnvI.1

Meeting ID: 822 2060 1408
Passcode: 398482

УСНЫ ГАЗАР
2024-05-29

УС АШИГЛАГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хурдан шуурхай, ил тод хангах зорилгоор усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт, ус ашиглуулах дүгнэлт болон хаягдал усны дүгнэлт гэрээ, зөвшөөрөлийг 2024.05.07-ны өдрөөс www.ewater.mn хаягаар хүлээн авч цахим хэлбэрээр гаргах боллоо. Хавсаргах баримт бичгийг (PDF) форматаар илгээнэ.
Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд “Ашиглах усны хэмжээ, зориулалт” гэсэн цонхонд тухайн жилийн “Уулын ажлын төлөвлөгөөг” хавсаргахыг анхаарна уу.
 

ОРХОН АЙМАГТ УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Усны газар, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Орхон-Чулуут голын сав газрын захиргаа,  Сэлэнгэ голын сав газрын захиргаа хамтран 2023 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Орхон, Булган аймгийн Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хануй голын сав газрын захиргаа, томоохон ус ашиглагч компаниудын удирдах болон инженер техникийн нийт 78  ажилтан, албан хаагчдад Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Орхон аймагт төсөл хэрэгжүүлэгч “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Гал сэнтий” ХХК, “Эрдмин” ХХК, “Ачит ихт” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ус ашиглалт, хаягдал усыг эргүүлэн ашиглаж буй үйл ажиллагаатай танилцаж, ахуйн болон технологийн хаягдал уснаас хяналтын сорьцын шинжилгээ авч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

 

   

 

“ Усжуулагч төгөл”-ийн нээлт болов. Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, Усжуулагчдын өдрийг тохиолдуулан салбарын үе үеийн ажилтан, алба хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, хүндэт усжуулагчдадаа зориулан “Усжуулагч төсөл”-ийг ахмад усжуулагч н.Цэндсүрэн санаачлан Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар дэмжлэгтэйгээр усны мэргэжлийн байгууллага “Эрдэнэ дрийлэнг” компанийн хамт олон бүтээн байгуулсан. Энэхүү төглийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцов.

“Усжуулагч төгөл” нь нийт 900 м2 талбайтай бөгөөд төглийн гол хэсэгт “Усны өвгөн” буюу “Цагаан өвгөн, Урт наст зургаа” хэмээх 3 метр өндөр гантиг чулуун сийлбэрийг байрлуулж, агч, улиас, хайлаас, голт бор, нарс гацуур, хүрэн монос, тэхийг шээг, цэцэрлэгийн сарнай зэрэг 20 гаруй төрлийн мод бут тарьж, бүрэн автомат, усны зарцуулалт багатай усалгааны систем суурилуулсан байна. Энэхүү төглийг бүтээн байгуулсан “Эрдэнэ дрийлэнг” компанийн хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн дагуу 2023 оны 4дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын танхимд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. 

 

 

“Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэг 2022 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
• Азийн хөгжлийн банкны 779440: Усны засаглалыг шинэлэг арга замаар бэхжүүлэх нь төсөл, “Усны түншлэл” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Усны засаглалыг шинэлэг арга замаар бэхжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэгт сав газрын захиргаа болон байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаад байна.
• Сургалтаар Усны тухай болон ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсаны төлбөрийг тооцох, бусад төрийн байгууллагуудтай хэрхэн уялдан ажиллах талаар ойлголттой болох, мэдлэг мэдээлэл авах юм.

Дээж бэлтгэх бичлэг

© 2026 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР