Авилгатай тэмцэх газар

atg1.jpg

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтвортой усны менежментийн тогтолцоог бүрдүүлэх.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ:

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

Усны нөөцийг судалж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулах, усны нөөцийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах, хяналт тавих, сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, усны мега төслийг хэрэгжүүлэх;

2.5.1.1 Усны нөөцийн хайгуул, судалгаа, нөөцийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх, хайгуул судалгааны ажлын явцад хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах

2.5.1.2 Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгтгэн тайлагнах

2.5.1.3 Гадаргын усны нөөцийг хомсдохоос сэргийлэх, нөхөн сэргээх, арвижуулах, гадаргын ус хуримтлуулах төслийг төлөвлөн, хэрэгжүүлэх, хууль эрхзүй, үнэ тарифын орчныг сайжруулах, хяналт тавих

2.5.1.4 Улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдлын тайланг гаргах, иргэн хуулийн этгээдийг мэдээллээр хангах.

 Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

Усны нөөцийг зохистой ашиглах бодлогын хэрэгжилтийг хангах, усны нөөцийн дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, ус хэмнэлтийг дэмжиж, мэргэжил арга зүйгээр хангах;

2.5.2.1 Ус ашиглалт болон түүний төлбөрийн нэгдсэн мэдээллийг тайлагнах, нэгдсэн удирдлагаар хангах

2.5.2.2 Усыг дахин ашиглах бодлогын хэрэгжилтийг хангах, дахин ашиглалтын нөөц бүрдүүлэх төлөвлөлтийг хэрэгжүүлэх, мэдээллийг тайлагнах

2.5.2.3 Усны нөөцийн зохистой ашиглалт, хэмнэлт, инновацыг нэвтрүүлж,  ус ашиглалтад хяналт тавих, мэдээллийг тайлагнах

2.5.2.4 Усны сан бүхий газрын ашиглалт, судалгааны зураг төслийг хянах, дүгнэлт гаргах, нэгтгэн тайлагнах, иргэн хуулийн этгээдийг мэдээллээр хангах.

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

Газрын доорх усны нөөц, чанарын хяналт шинжилгээ, гадаргын болон газрын доорх усны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ хийх, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн тухай тухай хуулийг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах замаар усны нөөцийг хомстож, бохирдохоос сэргийлэх;

2.5.3.1 Хаягдал усны хэмжээ, төлбөр, хууль дүрэм журам, стандартын хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах

2.5.3.2 Усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, хяналт шинжилгээ шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах, усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулах, нэгтгэн тайлагнах

2.5.3.3. Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, нэгтгэн тайлагнах

2.5.3.4 Улсын усны хяналтын төв лабораторийн тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж, усны бохирдлыг бууруулах суурь мэдээллийг бүрдүүлэх, хяналт шинжилгээ хийх

Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд

Салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, төсвийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, хууль эрх зүй, хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах, дотоод хяналт, шалгалт хийх, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ;

2.5.4.1 Салбарын удирдлагын манлайллыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, дотоод хяналт шалгалт хийх

2.5.4.2 Санхүү, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл боловсруулах хэрэгжүүлэх

2.5.4.3 Үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, чадавхыг бэхжүүлэх

2.5.4.4 Усны хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хилийн усыг ашиглах, хамгаалах хэлэлцээрийг хэрэгжүүлэх.

2.5.4.5 Усны нөөцийн шаталсан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэн, цэвэр усны үнэлэмжийг нэмэгдүүлж хамгаалах, хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, усны нөөцийн нэгдсэн менежментийн зарчмыг хэрэгжүүлж, усны төлбөр үнэ тарифын уялдаа холбоог сайжруулах

2.5.4.6 Хууль эрх зүй, хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, олон нийттэй  харилцах

2.5.4.7 Агентлагийн нэгжүүдийн уялдаа холбоог хангах,

2.5.4.8 Үйл ажиллагааны тасралтгүй, хүртээмжтэй хурдан шуурхай байдлыг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах

 

© 2025 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР