Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, төсвийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, хууль эрх зүй, хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах, дотоод хяналт шалгалт хийх, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ

 Хэлтсийн үйл ажиллагаа:

  • Салбарын удирдлагын манлайллыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, дотоод хяналт шалгалт хийх
  • Санхүү, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл боловсруулах хэрэгжүүлэх
  • Үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, чадавхыг бэхжүүлэх
  • Усны хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хилийн усыг ашиглах, хамгаалах хэлэлцээрийг хэрэгжүүлэх
  • Усны нөөцийн шаталсан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэн, цэвэр усны үнэлэмжийг нэмэгдүүлж хамгаалах, хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, усны нөөцийн нэгдсэн менежментийн зарчмыг хэрэгжүүлж, усны төлбөр үнэ тарифын уялдаа холбоог сайжруулах
  • Хууль эрх зүй, хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, олон нийттэй  харилцах
  • Агентлагийн нэгжүүдийн уялдаа холбоог хангах
  • Үйл ажиллагааны тасралтгүй, хүртээмжтэй хурдан шуурхай байдлыг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах
© 2026 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР