Усны нөөцийн менежмент, төлөвлөлтийн хэлтэс:

Усны нөөцийг судалж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулах, усны нөөцийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах, хяналт тавих, сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, усны мега төслийг хэрэгжүүлэх.

 Хэлтсийн үйл ажиллагаа:

  • Усны нөөцийн хайгуул, судалгаа, нөөцийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх, хайгуул судалгааны ажлын явцад хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;
  • Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгтгэн тайлагнах;
  • Гадаргын усны нөөцийг хомсдохоос сэргийлэх, нөхөн сэргээх, арвижуулах, гадаргын ус хуримтлуулах төслийг төлөвлөн, хэрэгжүүлэх, хууль эрхзүй, үнэ тарифын орчныг сайжруулах, хяналт тавих;
  • Улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдлын тайланг гаргах, иргэн хуулийн этгээдийг мэдээллээр хангах

 

© 2026 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР