“Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэг 2022 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
• Азийн хөгжлийн банкны 779440: Усны засаглалыг шинэлэг арга замаар бэхжүүлэх нь төсөл, “Усны түншлэл” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Усны засаглалыг шинэлэг арга замаар бэхжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэгт сав газрын захиргаа болон байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаад байна.
• Сургалтаар Усны тухай болон ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсаны төлбөрийг тооцох, бусад төрийн байгууллагуудтай хэрхэн уялдан ажиллах талаар ойлголттой болох, мэдлэг мэдээлэл авах юм.
• Сургалтад 21 сав газрын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан нийт 150 гаруй мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтын нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа, Усны газрын дарга Ш.Мягмар оролцов.
• Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн эмч дэд хурандаа Х.Энхбат, аврагч ахлах ахлагч Г.Ганбаатар нартай хамтран “Усанд живсэн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж” үзүүлэх үзүүлэн сургалтыг зохион байгууллаа.
 
 

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
6 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
3 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР