Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдээс Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаар болсон. Үүний хүрээнд баригдах 93 сая ам.долларын өртөг бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.
Усны газраас Байгаль орчныг хамгаалах багц хуулийн хэрэгжилтийг хангах, усны неец баялгийг хамгаалах, нехен сэргээх зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой гэмт хэрэг, зерчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн албатай хамтран энэ оны 09 дугээр сарын 04-ний едреес нэг сарын хугацаатай зохион байгуулсан. “Цэнхэр- Алт ycaa хайрлая" хэсэгчилсэн apгa хэмжээний дүнг нэгтгэн танилцуулж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ. Тус аянаар ард иргэд тэр дундаа залуу үед чиглэсэн нөлөөллийн ажлыг түлхүү өрнүүлсэн юм. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн цахим сүлжээнд 100 орчим постер, 40 гаруй шторк, 400 гаран мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг давхардсан тоогоор 7,2 сая хүн үзжээ.
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: office@water.gov.mn
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)