✅Монгол Улсын Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлын 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэн баталгаажууллаа.
✅Монгол Улс нь Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Увс нуурын ай сав газар нь 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд , Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд тус тус ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангиллаар тус тус бүртгүүлсэн. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгүүлсэн.

Усны барилга байгууламжийн ажлын үнэ бүрдэл, төсвийн норм ба нормативын тогтолцооны тухай, төсөв зохиох БНБД-ийг хэрхэн ашиглах, төсвийн суурь нормыг шинэчлэх, төсвийн Estimator-Pro программд нэмэлт оруулах талаар хэлэлцэж байна.
✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Унгар улсын Усны менежментийн ерөнхий газрын Ерөнхий захирал Ланг Иштван, Environ Ltd компанийн Гүйцэтгэх менежер Иллеш Лаююш, Визитерв Экспорт ХХК-ийн гүйцэтгэх менежер, Др.Добо Ласло нарыг хүлээн авч уулзлаа.
✅Уулзалтад БОАЖ-ын сайдын зөвлөх З.Батбаяр, БОАЖЯ-ны Усны бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Цэрэндулам нар байлцав.
✅Уулзалтаар Унгар Улсын төлөөлөгчдийн зүгээс 1977 оноос хойш манай улсын усны салбарын олон эрдэмтэн, судлаачид Монгол Улстай усны салбарт амжилттай хамтран ажиллаж байсан. Унгар улсдаа усны салбартаа өндөр мэргэжлийн, мэргэшсэн ажилтнууд Монгол Улсад ажиллаж байсан нь хоёр улсын хамтын ажиллагаанд усны салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тодруулбал, 1995 онд Монгол Улстай усны салбарт хамтран ажиллах гэрээ, 2008 онд хоёр улсын усны газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан үйл явдлыг тодотгон хэлээд, эдгээр хамтын ажиллагаанд үндэслэн хоёр улсын усны салбар олон төсөлд хамтран ажиллахаар зорьж байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулж буй “Нийслэлийн аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн”-д 200 гаруй ахлах ангийн сурагчид оролцож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ус бохирдлуусны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд усыг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар уламжлагдан ирсэн зан үйл, өв соёл, түүх домгийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үеийн хүүхэд залуучуудад байгаль орчноо хайрлан хамгаалах орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн зөв дадал, хэвшил олгох, хүүхэд залуусын дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна.

“Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэг 2022 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
• Азийн хөгжлийн банкны 779440: Усны засаглалыг шинэлэг арга замаар бэхжүүлэх нь төсөл, “Усны түншлэл” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Усны засаглалыг шинэлэг арга замаар бэхжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэгт сав газрын захиргаа болон байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаад байна.
• Сургалтаар Усны тухай болон ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсаны төлбөрийг тооцох, бусад төрийн байгууллагуудтай хэрхэн уялдан ажиллах талаар ойлголттой болох, мэдлэг мэдээлэл авах юм.

Усны салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнтэй танилцах, цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад хамтран ажиллах зорилгоор

Увс нуур-Тэс голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг яг одоо эхлэж байна.

"СУМЫН ХӨГЖИЛ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВД БОЛЖ БАЙНА.
✔"Сумын усны нөөцийг тогтоож баталгаажуулахад анхаарах асуудлууд" сэдвээр Усны газрын дарга Ш.Мягмар илтгэл тавьж оролцож байна.

Дэлхийн усны өдөр нь анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.

Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа гар зургийн уралдаан

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР