ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ:

Буйр нуур – Мэнэнгийн талын сав газар нь Монгол орны зүүн хязгаарт орших бөгөөд Дорнод, Сүхбаатар гэсэн 2 аймгийн Халхгол, Матад, Баянтүмэн, Булган, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Дарьганга гэсэн 8 сумын нутаг дэвсгэрийг их бага хэмжээгээр хамран нийтдээ  76627.3  кв.км талбайг эзэлдэг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сав газрын захиргааны үйл ажиллагааны чиглэл нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрх үүрэг, өөр бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг. Жишээлбэл:

  • Сав газрын хэмжээнд Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх
  • Сав газарт хамаарах орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах
  • Бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах;
  • усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, төлөвлөлт хийх
  • ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох;
  • .сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох;
  • ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;
  • сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах;
  • сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах
  • гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах;
  • хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах зэрэг дээрх чиглэлийг баримтлан ажилладаг.

Сав газрын онцлог шинж:

  • Нуурын талбайн ангилалаар Буйр нуур нь 5-д ордог цэнгэг уст нуур юм.
  • Мэнэнгийн тал бол манай орны хамгийн тэгш тал юм. Урт 90км, өргөн 60 км ДТДээш 600м
  • Газрын тосны томоохон нөөц газар болох Тамсаг, Тосон-уулын орд газар багтдаг.
  • Хялганат хээрийн төлөөлөл амьтан цагаан зээрийн өлгий нутаг юм.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР